
2006 онд бичсэн “Сонирхолтой хэл шинжлэл” маань хэл судлаач, сонирхогчид, оюутан залуусын таашаалд сүрхий нийцсэн бололтой юм. Үргэлжлүүлзн бичихийг хүссэн захидал, санал олныг авлаа. Бас өөр мэргэжлийн боловч хэл шинжлэл сонирхдог хүмүүс маш олон байдгийг ч олж мэдэв. Энэ бүхний үндсэн дээр хэл шинжлэлийн онол, ухагдахуун зэргийг энгийн зугаатай аргаар олон нийтэд ойлгуулах зорилго бүхий хоёр дахь номоо бичсэн маань энэхүү “Зугаатай хэл шинжлэл” болж байна.