Манайхан Америкт: Хөлбөмбөгийнхөн

Манайхан Америкт: Хөлбөмбөгийнхөн

Regular price
$12.00
Sale price
$10.00

Өмнөх үг

“Манайхан Америкт: хөлбөмбөгийнхөн” хэмээх гарчигтай, өнгөцхөн харвал явцуу ч гэмээр сэдэвтэй нэгэн ном бүтсэнд би хувьдаа ихээхэн олзууурхаж байна. Бөмбөг, хорвоо хоёрыг бөөрөнхий хэмээн холбохын ил, далд утгыг улам бүр ухаарахдаа Та бид энэ спортын буян – эрүүл энх, андын ёсыг дээдлэн алга тосно бус уу.

Хувь хүнийг амьдралынх нь турш дагалдан хөглөж байдаг, хамаг дэлхий, улс үндэстнийг бүхэлд нь хөөргөн хөдөлгөж чаддаг ховорхон увьдастай спортын нэг бол яахын аргагүй хөл бөмбөг юм. Багаасаа Улаанбаатар хотын шороон дээр, сургуулийн талбай, зуслангийн ширгэн дээр ширэн бөмбөг хөөж өссөн болохоор би энэ тоглоомонд дуртай. Энэ тоглоом хурд, хүч гэхээсээ хурц мэдрэмж, овсгоо самбаа, төрөлхийн ч гэмээр юмуу авъяас шаарддаг болохыг би эрт мэдэрсэн гэж болно. 23 дугаар сургуулийг монгол байхад шигшээ багт нь шилэгдэн багтаж, хожим нь “хойно сурч”, сургуулийнхаа монголчуудын өмнөөс амьсгаадаж явахдаа би энэ спорт багийн тоглоом юм, хүн өөрөө юуны өмнө “багийн тоглогч” юм гэдгийг илүү ойлгож билээ. 1998 оны зуны нэг сайхан орой Францын баг дэлхийн аварга болж, Парисийн гудамж талбайг үер адил шаагин оволзуулсан түмэн олны дунд алхаж явахдаа би энэ гайхамшигтай спортын цаглашгүй хүчин ямар их бахархал, омогшлийг агуулж байдгийг харж, бахдаж явсанаа одоо ч тодорхой санаж байна.

Спорт бол аугаа эд. Тэр тусмаа хөл бөмбөг бол хүнийг өөдлөн өсгөх, өрсөлдөөнт амьдралын амтыг авахуулахын хувьд гайхалтай. Ийм спортоор тоглогч, ийм спортыг дэмжин өвчлөгч Монголчууддаа мэхийн ёслоё.

Америк дахь монгол Пеле, Яшин, Платини, Марадона, Зидан, Озил нар минь үргэлж урагшаа! Та нартаа улам улам өндрийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе!

Элчин сайд Хасбазарын Бэхбат
Вашингтон хот.
2012.05.01.