Таргалалтын анатоми

Таргалалтын анатоми

Regular price
$15.00
Sale price
$15.00

Голландийн судлаач Фэликс Крэйэр хүний зуршил бол удамшлын, дааврын болоод биохимийн нөлөөгөөр төв мэдрэлийн системийн хийдэг үйлдэл юм гэж тодорхойлсон байдаг. Хүний хооллох зуршил мөн энд хамаарах ба муу зуршил нь зөвхөн сахилга бат ба тэвчээрийн асуудал биш юм. Зүгээр л өлсөхөө тэвч гэж хоолны дэглэм барихын оронд бодисын солилцоо ба энергийн тэнцвэрт чухал үүрэг гүйцэтгэх даавруудын талаар ойлгож, түүний дагуу биохимийн үндэслэлтэй арга хэмжээ авах нь илүү үр дүнтэй. Алберт Эйнштэйний Ангаахын Дээд сургуулийн судлаач Б.Хулангийн таргалалт, бодисын солилцооны эрүүл мэндийн талаарх шинжлэх ухааны ололт, судалгааг хялбаршуулан эмхэтгэсэн Таргалалтын анатоми ном худалдаалж эхэллээ. Энэ номонд таргалалтын физиологи болоод бодисын солилцооны эрүүл мэнд, хоолны дэглэм, дасгал хөдөлгөөний үр дагаврыг сүүлийн үеийн судалгаа нотолгоонд тулгуурлан олон нийтэд хүргэхээр тун ойлгомжтой хялбаршуулан тайлбарласан байна.